Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиюн Ань хотод эхэллээ.
Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байна. Манай улсаас эрэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд тэд “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэлтэй багтжээ. Багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар орсон байна.
Эрэгтэйчүүд эхний тоглолтоо өнөөдөр Италитай, дараа нь 12:45 цагт Аргентинтай хийх хуваарьтай байлаа. Тэгвэл дөнгөж сая эхний тоглолтоо хийж, Италийг 22:16-гаар буулган авчээ. Одоо хоёр цагийн дараа Аргентай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 19-ний 18:20 цагт Венесуэл, 20:50 цагт Алжиртай хийнэ.