x

Японы ахмад настнуудын нийт хүн амд эзлэх хувь түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Японд өнөөдрийн байдлаар 65 ба түүнээс дээш настай 36 сая 160 мянган хүн амьдарч байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 50 мянгаар буурсан үзүүлэлт болжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам (ДХЯ) өчигдөр танилцуулсан байна.

Энэхүү тоо сүүлийн хоёр жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн өдрийн босгон дээр зарлагдсан юм. Гэхдээ нийт хүн амд эзлэх хувийн хэмжээгээр ахмад настнуудын хувь 0,1%-иар өсч, түүхэн дээд буюу 29,4%-д хүрсэн байна.

Японы ДХЯ-ны мэдээллээр 65 ба түүнээс дээш настнуудын нас баралт шинээр 65 нас хүрч байгаа ахмад настнуудын тооноос давсан нь нийт тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл болжээ. Мөн энэ насны ахмад хүмүүсийн 26,2% нь эрэгтэй, 20,5% нь эмэгтэйчүүд байна. Японы нийт эмэгтэй хүн амын 32,4% нь өндөр настнууд болсныг судалгаагаар тогтоожээ.

Японы Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын үндэсний хүрээлэнгийн таамаглалаар 2040 он гэхэд ахмад настнуудын нийт хүн амд эзлэх хувь 34,8%-д хүрэх төлөвтэй байна. Мөн өнөөдөр 65 ба түүнээс дээш насны ахмад настнуудын 9,3% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 21 дэх жилдээ дараалан өссөн нь аж. Өөрөөр хэлбэл, Японд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 7 хүн тутмын нэг нь ахмад настан болж байна.

Энэ байдалтай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард Японы Хөдөлмөр, эрүүл мэндийн хуулийн нэмэлт заалтад ахмад ажилтнуудын ажлын нөхцлийг сайжруулах чиглэл оруулсан юм. Учир нь нас ахихын хэрээр ажлын байранд осол гэмтлийн эрсдэл нэмэгддэг учир компаниудын анхаарал шаардлагатай байдаг аж.

Мөн 40 саяас дээш хүн амтай улс орнуудын дунд 65 ба түүнээс дээш настнуудын хүн амд эзлэх хувь хамгийн өндөрт Япон улс оржээ. Дараагийн байрт Итали (25,1%), Германд (23,7%) тус тус жагсаж байна. Түүнчлэн Японы 75 ба түүнээс дээш настнуудын хувь 17,2% бөгөөд энэ нь бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад илт өндөр үзүүлэлт юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.82.153)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.82.153)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 1 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 1 цаг 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 1 цаг 26 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 1 цаг 29 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 1 цаг 34 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 1 цаг 45 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 50 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 57 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 2 цаг 14 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top