x

Израилийн багийг эсэргүүцсэн жагсагчид дугуйн уралдааныг саатуулжээ

Палестиныг дэмждэг жагсагчид Испанийн нийслэл Мадрид хотод болох ёстой байсан La Vuelta дугуйн уралдааны 21 дэх өдрийн гарааг тасалдуулжээ. Ням гарагт тэд Гран-Виа гудамжинд тавьсан  хамгаалалтын хаалтуудыг даван, уралдааны зам дээр гарч ирэх үед цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Уралдааныг зохион байгуулагчид дугуйчдыг хүлээхгүйгээр уралдааныг зогсоохоор шийдвэрлэснийг жагсагчид уухайлан дэмжиж “Палестин Вуэльтад яллаа”, “Израилыг бойкотлоё”, “Энэ бол дайн биш, энэ бол геноцид”  хэмээн хашгиралдаж байлаа. Мөн тэд Израилын Israel-Premier Tech багийг уралдаанд оролцуулсныг эсэргүүцэж байв.

Тухайн өдөр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес жагсагчдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн бол сөрөг хүчний Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо болчимгүй үйлдлийг таслан зогсоохын оронд өөгшүүлж буй засгийн газрын тэргүүнийг шүүмжилжээ.

Италийн Турин хотод наймдугаар сарын 23-нд эхэлсэн La Vuelta дугуйн уралдаан ням гаргийн 19 цагт Мадрид хотод өндөрлөх ёстой байсан юм. Гэвч Палестиныг дэмжиж буй жагсагчид хаалтуудыг даван нэвтэрч, Мадрид орчмын замыг хааж, суугаа жагсаал зохион байгуулах үед дугуйчид тэднийг тойрон гарчээ. Мөн уралдааны 10 дахь гарааны үеэр жагсагчидтай тулгарсан Италийн тамирчин Симоне Петилли дугуйнаасаа унасан байна.

Уралдааны үеэр 1500 гаруй цагдаагийн ажилтан хэв журам сахиулжээ.

Ташрамд дурдахад, Испани улс 2024 оны тавдугаар сард Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 45 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 14 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 19 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 22 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 26 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 31 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 40 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 2 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 34 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 56 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 2 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 16 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 27 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 35 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 41 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 45 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 51 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 55 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 58 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top