x

Израилын арми ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөргөлдөөний асуудлыг хэлэлцэхээр Израилд ням гарагт хүрэлцэн ирээд буй энэ үед Израилын цэргүүд Газын зурвас дахь 30 орчим орон сууцны барилгыг устгаж, олон мянган хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн гэж Палестины төлөөлөгчид мэдэгджээ. 

ХАМАС бүлэглэлийг устгахын тулд нэг сая орчим палестинчууд амьдарч хотыг эзлэн авахаар төлөвлөж буйгаа Израилын тал мэдэгдэж, тус бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэгдэх тус хот руу дайрах ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. 

Гал зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээ хийж байсан ХАМАС-ын улс төрийн удирдлагыг онилон Израилын тал өнгөрсөн мягмар гарагт Дохад агаараас цохилт өгсөн нь хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Катарын тал даваа гарагт Арабын лиг-Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний яаралтай уулзалтыг зохион байгуулж, дараагийн алхмуудыг хэлэлцэх ажээ. М.Рубио хэлэхдээ, Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа 48 хүнийг суллах, тус зурвасыг сэргээн босгох талаар хэлэлцэхийг Вашингтон хүсэж байна гэжээ. Барьцаанд байгаа хүмүүсийн 20 нь амьд байгаа гэж үзэж байгаа юм.

“Болоод өнгөрсөн явдал бол болоод өнгөрсөн. Бид тэдэнтэй (Израилын удирдлага) уулзах болно. Ирээдүйд юу болох талаар бид ярилцах болно” гэж М.Рубио Израилыг зорихынхоо өмнө мэдэгдсэн байна. Түүний айлчлал мягмар гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Израилын талын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт ХАМАС бүлэглэлийн тагнуулын болон мэргэн буучдын байрлал, хонгил, зэвсгийн агуулах бүхий 500 гаруй объектыг онилон агаарын цохилтыг таван удаа явуулжээ.

Цохилтод өртөн ням гарагт 45 хүн амиа алдсаны ихэнх нь Газа хотод байсан гэж Палестины албаныхан мэдээлсэн байна. Израилын цэргүүд наймдугаар сарын 11-нээс хойш 1600 орон сууцны байшин, 13 мянган майхныг устгасан гэж ХАМАС мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 41 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 10 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 15 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 18 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 22 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 27 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 36 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 58 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 29 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 51 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 57 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 12 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 23 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 30 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 36 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 41 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 47 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 50 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 54 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top