x

Мазаалайн бүхий л үйлдлийг нарийн хянах боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах хүрээнд Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд өнгөрсөн баасан гарагт 70 кг жинтэй эвш, 25 кг жинтэй бамбаруушийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.

Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийдэг онцлогтой. Тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ач холбогдолтой юм. БОУАӨЯ-ны санхүүжилтээр хийж буй энэ ажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Түүнийг 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоожээ. Оросын эрдэмтэд мазаалайг баавгайн бие даасан зүйл гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэдэг. АИХ -ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1953 онд мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. “Улаан ном” -д бүртгэгдсэн мазаалай 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 байсан бол 1990 оны эхээр 30 гаруй болж, харин өнгөрсөн оны мэдээллээр 50 орчим тоо толгой бий гэсэн статистик гаргажээ.

Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэжээ.

Мазаалай нь хүрэн баавгайтай төстэй, 2-3 жилд нэг удаа төллөн, 1-2 ихэр зулзага гаргадаг. Мазаалайн алманцаг хоёр нас хүртлээ эхийгээ дагадаг бөгөөд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд Атас, Шар хулсны нуруу, Цагаанбогдын нуруугаар тархан амьдардаг аж. Сансрын дохиолол хүзүүвчийг 2005-2019 онд 26 мазаалайд зүүжээ. Олон улс, бүс нутгийн хэмжээнд “устаж буй” хэмээн үнэлэгдсэн мазаалайн төрх ойн хүрэн баавгайтай төстэй ч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг жинтэй. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгнөөс доош хэсэг, хүзүү их биеэрээ бараавтар. Зүс нь нас, хүйснээс хамааран өөрчлөгддөг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 36 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 42 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 43 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 49 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 1 цаг 57 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 0 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 39 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 24 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 38 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 53 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 3 цаг 58 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 6 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 26 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top