x

Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав

Оросын цэргүүд Украин руу довтолсны хариуд иргэд, компаниудынх нь эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбооны гишүүн орнуудын эрх баригчид зургаан сараар сунгахаар тохиролцсон тухай тус холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгджээ. Мөн Европын Холбоо Оросын эсрэг 19 дэх багц хоригийг боловсруулж дуусч байгааг мэдээлсэн байна.

К.Калласын хэлснээр, уг багц нь Оросын “сүүдрийн флот”, банкуудыг чиглэх бөгөөд Оросын нефтийн худалдаанд тавих нэмэлт хязгаарлалтуудыг багтаах ажээ. "Бид Путиний дайн хийх мөнгө олох боломжийг хаасаар байх болно" гэж Европын дипломатчдын тэргүүн онцолжээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, 19 дэх багц хориг арга хэмжээний хүрээнд Европын Холбоо Оросын иргэдэд аяллын виз олгох журмыг улам чангатгаж магадгүй байна. 

Баасан гаригт мөн Япон, Шинэ Зеланд улсууд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Хоёр улсын эрх баригчид Оросын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг 60 ам.доллароос 47.6 ам.доллар болгон бууруулжээ. Энэ шийдвэр бол “Украины эсрэг Путиний хууль бус түрэмгий дайнд ашиглаж буй нефтийн гол орлогыг хаахад чиглэсэн “сайтар хэлэлцэж байж хийсэн алхам” хэмээн гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгдсэн байна.

Японы эрх баригчид мөн 14 хүн, 51 байгууллагын хөрөнгийг царцаасан бол Шинэ Зеланд Украины эсрэг үйлдсэн кибер халдлагатай холбоотой Оросын 19 иргэн, компанид хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Их Британийн эрх баригчид мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 42 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 11 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 16 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 19 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 23 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 28 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 37 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 59 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 30 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 52 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 58 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 13 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 24 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 31 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 37 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 42 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 48 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 51 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 55 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top