x

Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна

Японы нийслэл Токио хотод хэт халж байгаатай холбогдуулан хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ амралтын өдрүүдэд болох спорт алхаа, марафон гүйлтийн гарааг 30 минутаар урагшлуулахаар шийдвэрлэжээ. 

Дэлхийн олон орны нэгэн адил Япон улс энэ жил цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдэж байгаа бөгөөд энэ сар гарсаар Токиод дунджаар +33 хэмд хүрч халж байгаагаас үзэхэд есдүгээр сард түүхэнд байгаагүй үзүүлэлт бүртгэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн сард Японы нийслэлд 3300 гаруй хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж нийслэлийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн юм.

“Токиод зуныхаас сэрүүн байдаг есдүгээр сарын дундуур ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч энэ жил агаарын температур зуны дунд үеийнхтэй ижил хэвээр байна” гэж зохион байгуулах хороо мэдэгдээд, тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож 2021 онд болж байсан Токиогийн Олимпын үеэр хэт халуунаас зайлсхийхийн тулд марафон гүйлтийн тэмцээнийг хойд зүгт 800 км-ийн зайд орших Саппоро хотод зохион байгуулж байсан боловч тэмцээн болсон өдрүүдэд хоёр хотын агаарын хэм ойролцоо байжээ.

35 км-ийн спорт алхаа болон марафон гүйлтийн тэмцээнийг өглөөний 8 цагт эхлүүлэхээр товлож байсан бөгөөд Токиод амралтын өдрүүдэд 31-34 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь пүрэв гаргийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харагдана. Марафоны үеэр усны 185 цэг ажиллах бөгөөд энэ нь Токиогийн наадмынхаас олон гэсэн үг юм.

Ирэх бямба гаргаас эхлэн есөн өдрийн турш үргэлжлэх ДАШТ-ий үеэр хэт халуунаас урьдчилан сэргийлэхийн тулд цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэлийн талбайн эргэн тойронд тамирчид, зочдод зориулж сэрүүцүүлэх материалаар хийсэн майхан байрлуулна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Тэмцээний үеэр сайн дурын ажилтнууд болон арын албан ажилтнуудыг биеийн халууныг хэмжиж, аюултай түвшинд хүрсэн тохиолдолд мэдэгдэл өгдөг бугуйн цагтай төстэй төхөөрөмжөөр хангах бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэргэжилтнүүд эргүүл хийх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 31 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 59 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 25 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 32 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 38 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 43 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 49 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 52 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 56 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top