x

Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ

Америкийн консерватив үзэлт идэвхтэн Чарли Кирк Юта муж улс дахь “Utah Valley University” их сургуулийн оюутны хотхонд болсон цуглааны үеэр буудуулж амиа алджээ. 

Ч.Кирк бол Ерөнхийлөгч Д.Трампын маш ойрын хүмүүсийн нэг бөгөөд АНУ даяарх оюутны хотхонуудад зочилж, мэтгэлцээн зохион байгуулдагаараа алдартай байсан юм.

“Агуу бөгөөд домогт Чарли Кирк нас барлаа. Америкийн Нэгдсэн Улс дахь залуучуудын зүрх сэтгэлийг Чарлигаас илүү сайн ойлгодог хүн байхгүй” гэж Д.Трамп мэдэгджээ.

18 настайдаа “Turning Point USA” хэмээх консерватив бүлгийг үүсгэн байгуулсан Ч.Кирк Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэнтэй ойр дотно байжээ. Ч.Киркийг хувийн хамгаалалтын албаныхан нь эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.

Холбооны мөрдөх товчооны захирал Каш Патель хэлэхдээ, өмнө нь баривчилсан сэжигтнийг сулласан гэжээ. Албаны хүмүүсийн үзэж буйгаар, Ч.Киркийг дээвэр дээрээс буудсан байна. 

Зэвсэгт этгээд гал нээсний дараа нэг хүнийг шууд баривчилсан боловч түүнийг халдлагад оролцоогүй болохыг тогтоосны дараа албаныхан суллажээ. Гэхдээ түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр яллах гэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 14 цаг 18 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 14 цаг 19 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 14 цаг 22 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 14 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 14 цаг 23 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 24 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 14 цаг 25 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 14 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 15 цаг 1 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 16 цаг 30 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 16 цаг 32 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 16 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 16 цаг 34 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 16 цаг 34 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 16 цаг 35 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 16 цаг 37 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 16 цаг 38 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 18 цаг 41 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 18 цаг 42 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 18 цаг 43 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top