x

Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав

Украины дайныг зогсоох асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэхийн тулд Хятад, Энэтхэгт 100 хүртэлх хувийн татвар ногдуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд /ЕХ/ уриалсан гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж BBC телевизэд мэдээлжээ. 

АНУ болон ЕХ-ны албаны хүмүүс ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх хувилбаруудыг мягмар гарагт хэлэлцэх үеэр Д.Трамп ийм шаардлага тавьсан тухай Их Британийн “Financial Times” сонинд анх мэдээлсэн байна. Д.Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж буй энэ үед Оросоос Украинд цохилт өгөх нь эрчимжиж байгаатай зэрэгцэн дээрх саналыг тавьжээ. Тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн эхээр В.Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна гэлээ.

Өнгөрсөн амралтын өдөр Киев хот дахь Украины Засгийн газрын гол байр Оросын пуужингийн цохилтод өртсөн нь Кремлийн түрэмгийлэл улам эрчимжиж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар өгсөн цохилт нь дайн эхэлснээс хойш Украинд агаараас өгсөн хамгийн хүчтэй цохилт болжээ. Украины талын мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин хамгийн цөөндөө 810 нисгэгчгүй онгоц, 13 пуужин ашигласан байна.

Мягмар гарагт зүүн нутгийн Донбаст 20 гаруй энгийн иргэн тэтгэврээ авахаар дугаарлан зогсож байхдаа Оросын бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөмбөгдөлтийн дараа Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ, “бүхий л нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа” илэрхийлээд, Кремлийн эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь ОХУ-д хатуу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан боловч В.Путин тогтоосон хугацаа болон хориг арга хэмжээ авах сүрдүүлгийг нь үл тоомсорлосон ч ийм арга хэмжээ аваагүй юм. Өнгөрсөн сард Аляскт болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалт энхийн хэлэлцээр хийлгүйгээр өндөрлөсөн билээ. Олон нийтийн зүгээс уг уулзалтад ихээхэн хүлээлт тавьж байв.

АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа боловч Европын илүү хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлсний дараа Д.Трамп ЕХ-нд дээрх санальг тавьсан байна.

Д.Трамп мөн мягмар гарагт хэлэхдээ, АНУ, Энэтхэг хоёр улсын хооронд худалдааны саад тотгорыг арилгах хэлэлцээ үргэлжилж байна гэжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярихаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр талын худалдааны хэлэлцээ “амжилттай” болно гэдэгт найдаж байгаа талаараа “Truth Social” хуудсандаа бичжээ.

Хятад, Энэтхэг бол Оросын газрын тосыг томоохон худалдан авагчид бөгөөд энэ нь Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад дэмжлэг болж байна. Өнгөрсөн сард АНУ-ын тал Оросоос нефть үргэлжлүүлэн худалдан авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан юм.

Хэдийгээр ЕХ Оросын эрчим хүчнээс хараат байхаа болино гэж мэдэгдсээр ирсэн боловч импортын байгалийн хийн 19 орчим хувийг Оросоос авдаг хэвээр байна. Хэрэв ЕХ-ны зүгээс Хятад, Энэтхэгт татвар ногдуулбал энэ нь Оросыг худалдааны татвараас илүүтэй хориг арга хэмжээгээр тусгаарлах зорилтод нь өөрчлөлт оруулах юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top