x

НҮБ-ын нэр хүндийн уналт дэлхийн хамтын нийгэмлэгийг сөргөөр хөдөлгөж байна

НҮБ сүүлийн арван хэдэн жилд дэлхийн улс орнуудын дунд нэр хүндээ алдаж, тогтоол шийдвэрүүд нь үл тоогдох болсон нь олон улсын хамтын нийгэмлэгт түүний ач холбогдлыг сулруулсан гэж ажиглагчид дүгнэж байна. Байнгын төлөөлөгчийн газарт ажиллах нь мэргэжлийн карьерын оргил бус, харин тайван гавьяаны амралтын ажлын нэг болж хувирсан нь хүнд суртал, үр дүнгүй байдлын бэлгэ тэмдэг гэж шүүмжлэгдэж байгаа юм.

Орчин цагийн олон улсын харилцаанд шинэ хүчний төвүүд гарч ирж, гуравдагч ертөнцийн орнуудын дуу хоолойг илүү хүчтэй сонсгохыг шаардаж байгаа ч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох боломж одоогоор нээгдээгүй байна. Украин болон Ойрхи Дорнодын хямралын үед НҮБ идэвхтэй оролцож чадахгүй байгаа нь түүний нөлөө буурсны тод жишээ болжээ.

2017 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш байгууллагын бүтэц хэтэрхий хүнд сурталд автсан гэж ил тод хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр НҮБ-ын агентлагууд олон давхар бүтэцтэй, зарлага ихтэйгээс төсвийн хомсдолд орж, олон улсын ивээн тэтгэгчид, тэр дундаа АНУ-ын өрийн дарамтад орсон байна. Үүний улмаас хэд хэдэн агентлаг орон тоо цомхотгож, төсвөө бууруулжээ.

НҮБ-ыг шинэчлэх тухай маргаан олон арван жил өрнөсөн ч бодит үр дүнд хүрээгүй. Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүнтэй бүтэц нь Хоёрдугаар дайны дараах бодит байдлыг хадгалсан хэвээр бөгөөд өнөөдрийн олон улсын бодит нөхцөлд нийцэхгүй гэж олон улс үзэж байна. Энэтхэг, Бразиль, Индонез, Герман, Япон, Африкийн орнууд байнгын гишүүнчлэл шаардаж буй ч санал нэгтгэж чадахгүй байгаа юм.

Тиймээс НҮБ ойрын хугацаанд одоогийн бүтэц, статустайгаа үлдэх магадлал өндөр боловч БРИКС, G20, ШХАБ зэрэг олон улсын шинэ холбоод хүчээ авч, улам илүү нөлөөтэй болж буй нь дэлхийн удирдлагын ирээдүйн хэлбэр өөрчлөгдөж болзошгүйг харуулж байна.

Эх сурвалж: TASS.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 50 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 19 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 24 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 27 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 31 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 36 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 45 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 7 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 38 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 0 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 6 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 21 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 32 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 39 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 45 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 50 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 56 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 59 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top