x

Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават шүүхээс өөрийг нь шоронд хорих шийдвэр гаргахаас өмнө пүрэв гарагт гэнэт эх орноосоо гарч явжээ.

Түүний охин Пхетхонгтхан Чинаватыг ёс зүй зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсны дараа дараагийн Ерөнхий сайдыг сонгох парламентын санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө дээрх үйл явдал болсон байна.

Дээд шүүх Т.Чинаватыг шоронд хорих шийдвэрийг ирэх мягмар гарагт гаргах төлөвтэй байжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Сингапур руу нисэж байгаа гэж албаны хүмүүст мэдэгдсэн боловч түүний онгоц нислэгийн дундуур чиглэлээ өөрчилж, түүний өмнө нь амьдарч байсан Дубай хотод буужээ.

Баасан гаргийн өглөө тэрбээр нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэхдээ, мягмар гарагт болох шүүх хуралд оролцохын тулд буцаж ирнэ гэсэн байна. 2006 онд хилийн чанадад байхад нь төрийн эргэлт гарч албан тушаалаас нь огцруулах хүртэл тэрбээр Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 2008 онд эх орондоо богино хугацаагаар буцаж ирсэн боловч авлигын хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарахаас өмнө дахин зугтсан байна. Олон жил цөллөгт байсны эцэст тэрбээр 2023 онд буцаж ирээд найман жилийн хорих ял сонсож, дараа нь хааны өршөөлөөр түүний ялыг нэг жил болгон бууруулжээ. Гэхдээ түүнийг эмнэлгийн өрөөнд хорьсон нь тусгай эмчилгээ хийлгэсэн гэх шүүмжлэлийг дагуулсан байна. 

Шүүхийн шийдвэр биелүүлэх газар түүнийг хугацаанаас нь өмнө сулласан нь хуульд нийцэж буй эсэхийг Дээд шүүх мягмар гарагт шийдвэрлэх ажээ. Хэдийгээр түүний гэм буруутай эсэх нь хэргийн гол цөм биш боловч шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр шоронд хоригдож магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.

2023 оны сонгуулиар хүчирхэг Чинаватын гэр бүлтэй холбоотой “Тайландын төлөө” эвсэл Тайландын засгийн эрхийг авсан юм. Гэвч Тайландын шүүх өнгөрсөн баасан гарагт Т.Чинаватын охин, Ерөнхий сайд Пхетхонгтхан Чинаватыг албан тушаалаас нь огцруулжээ. Түүний эрхийг түдгэлзүүлснээс хойш ойролцоогоор хоёр сарын дараа Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гарсан байна. Түүнийг Камбожийн удирдагч Хун Сентэй хилийн маргааны талаар өрнүүлсэн харилцан ярианых нь төлөө буруутгаж, улмаар олон нийт эсэргүүцэж, түүний чадвар, үнэнч байдалд эргэлзэх болжээ.

Улс төрийн үймээн самууны дараа барилгын магнат, “Тай үндэстний бахархал” намын дарга Анутин Чарнвиракул баасан гаргийн санал хураалтад тэргүүлэх магадлал нэмэгдсэн байна. Тэрбээр сөрөг хүчний хэд хэдэн бүлгээс дэмжлэг авчээ. А.Чарнвиракул нэгэн цагт “Тайландын төлөө” эвслийг дэмжиж байсан боловч Пхетхонгтханы гаргасан үйлдэлд хариу болгож энэ зун тэднээс зайгаа барьсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top