x

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа

Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн уран бүтээлээс гадна гэр бүлийн фондод хадгалж буй ховор нандин бүтээл, ном товхимол, гэргийнх нь урласан зээгт наамал, хүү Төрийн шагналт Я.Үржнээ, охин Я.Заяа, Я.Туяа, зээ охин Я.Булган нарын эх бүтээлийг дэлгэснээрэээ онцлогтой. Мөн Анима” сургуулийн  багш, оюутнууд, шинэ үеийнхний оролцоог илэрхийлсэн 120 гаруй бүтээл олны хүртээл болж байна.

Зураач Ү.Ядамсүрэн агсны гэргий Я.Люня зээгт наамлын чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан бол ач охин Я.Булган  нь 30 гаруй жилийн өмнө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийг байгуулж, өнөөг хүртэл уламжлалыг үргэлжлүүлж байна. 

Ташрамд дурдахад, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн түүх нь үндэсний уламжлал, өв соёлыг монгол зургийн аргаар илэрхийлэхдээ тухайн үед нэрийг нь ч дурсахад хориотой байсан Чингис хааныг гол дүрээ болгосон гэж зарим судлаач үздэг.  Харин өөр нэг хэсэг нь Гандан хийдийн Цэрэннадмид хэмээх хуврагыг натур болгосон гэж  үздэг. Монгол соёлын улбаа, монгол хүний уугуул мөн чанарыг илтгэгч, орчлон ертөнцтэй хөг эгшгээр холбогдон өвгөдийн түүхийг хайлагч, туульч өвгөний дүр бүтээхийг Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнд эрдэмтэн зохиолч Б.Ринчен санал болгосон аж. 

 

Ү.Ядамсүрэн нь Монгол Улсын анхны Ардын зураач төдийгүй, уламжлалт монгол зургийн дэг сургуулийг үндэслэгч, олон шавь бэлтгэсэн багш байсан юм. Түүний гэр бүл, үр хүүхдүүд болон “Анима” сургуулийн уран бүтээлчид өв соёлыг залгамжлан, шинэ цагийн урлагийн орчинд түүний нэр, бүтээлийг амьдруулсаар байна.

“Урлахуйн өв” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top