x

О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны таван төсөл хэрэгжүүлж байгаа нь Хөвсгөл нуур, Ганга нуур, Хэрлэн гол, Өгий нуур, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дэх Бумбат рашаан.

Энэ удаад экосистем нь эрчимтэй алдагдсан Өгий нуурыг хамгаалах цогц ажлын тухай ЕТГ-ын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруулаас тодрууллаа.

-Ганга нуур,  Хөвсгөл нуурыг хамгаалж буй оновчтой ажлыг Өгий нуурт хэрэгжүүлж, тус нуурыг хамгаалах ажил дөрвөн цогц ажлын хүрээнд хэрэгжиж байгаа. Ямар ямар үр дүн гарч байна вэ?

-Тийм ээ, эдгээр нуурын сайн жишгийг Өгий нуурт хэрэгжүүлж байна. Өгий нуурын ус, шувуу, загас жараахайг нь хамгаалж, эргийн дахин төлөвлөлтийг хийж байна. Хөвсгөл нуурын ёроолыг цэвэрлэсэн. Ганга нуурт 16 км хашаа татаж бүтэн хамгаалсны үр дүнд Ганга нуурын экосистем сэргэсэн. Тэр сайн жишгийг Өгий нуурт ашиглаж байна. Бусад нуур дээр гарсан сайн үр дүнг ч Өгий нуурт ашиглаж байна. 

Өгий нуурт 240 гаруй усны шувуу ирдэг. Хашаагүй байхад мал ороод дэгдээхэй, өндгийг нь няцлаад шувууд амьдрах орчин алдагдсан байсан. Усны шувуудын амьдрах орчныг хамгаалах зорилгоор 10 км хашаа татаж байгаа. Мөн ус, намагтай хэсэг буюу Өгий нуурт цутгадаг болон эх авдаг Хоолойн гол, хөгшин Орхон голын уулзвар хэсгийг хамгаалах зорилгоор хашсан. Хашаан доторх ургамал сэргэж, маш сайн ургаж байгаа нь шувууд амьдрах таатай орчин бүрдэж байна гэсэн үг. Өндөр ургасан өвс ногоонд шувууд өндгөө гаргаж, дэгдээхэйгээ тэжээнэ.

-Ер нь, байгалийн үзэсгэлэнт, цэнгэг уст Өгий нуурын ус багасаж, бохиртоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байв?

-Өгий нуур сүүлийн хэдэн жилд маш их бохирдсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас гадна ганц цутгал нь болох хөгшин Орхон голын урсац багассан нь бохирдох үндсэн шалтгаан болсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Өгий нуур хамгаалах цогц ажлыг 2023 онд эхлүүлсэн юм. 

Тиймээс хөгшин Орхон голыг хамгаалах, урсцыг нь сайжруулах ажлыг нэн түрүүнд хийсэн. Хөгшин Орхон голын эхээс Өгий нуурт цутгах 100 гаруй км газарт судалгаа хийж байна. Хөгшин Орхон голын голдирлыг хэд хэдэн газар өөрчилсөн байсныг засаж, урсцыг нь сайжруулах 17 км суваг татсан.

Түүнчлэн Өгий нуурт ирдэг 240 гаруй зүйлийн усны шувуудын амьдрах орчныг хамгаалж, малын хөлөөс хамгаалж 10 км газрыг хашаалж дууссан. Загас, жараахайг нь хамгаалах зориулалттаар Өгий нуурт хязгаарлалтын хөвүүр байршуулсан. Загас жараахайн үржлийн үед завь яваад байхаар үржиж чаддаггүй. Өгий нуурт усан замын тээвэр хийж байгаа 19 завь байна. 

-Өгий нуурыг хамгаалах цогц ажлын нэг нь нуурын ёроолыг цэвэрлэх. Энэ ажлыг хэрхэн явуулах вэ?

-Өгий нуурын ёроолд их хэмжээний загасны тор байгаа. Социализмын үед Монгол Улсын загасны хэрэглээг Өгий, Буйр нуур хангадаг байсан. Загасны аж ахуй татан буугдаад, хариуцах эзэнгүй болоход нуурын ёроолд асар их хэмжээний загасны тор үлдсэн. Улсын загасны нөөцийг хангадаг том нуурын ёроолд буй тэдгээр тор Өгий нуурын хорт хавдар болж буй тул тэдгээрийг гаргана.

Мөн аман судалгаагаар нуурын ёроолд хэд хэдэн мотоцикл, мотор, завь бий. Бид нуурыг 100 хувь цэвэрлэнэ гэж төлөвлөж байгаа. Долоодугаар сарын 25-нд судалгааны баг гараад хаана, ямар обьект байгааг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ сарын 15-наас ёроолыг цэвэрлэх ажил эхэлнэ.

-Цаашид Өгий нуурыг хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдохоос хамгаалах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Эргийн дахин төлөвлөлтийн зураг 100 хувь гарсан. Шинэ Хархорум хот байгуулагдахад Өгий нуурыг аялал жуулчлалын гол бүс болгоно. Тийм учраас Монгол Улсад анх удаа эргийн дахин төлөвлөлтийг бүтэн /360 градуст/ төлөвлөж байгаагаараа Өгий нуур онцлог болно. Монгол Улсын хэмжээнд жишиг эргийн дахин төлөвлөлт болно. Өгий нуурт амралтын газар байгуулахгүй, онцгой бүсийг нь 100 хувь авч үлдэх зорилт тавьж байна.

 

 

 Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (102.89.85.110)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Amos Tampari (131.100.2.117)
    How can I Recover My Lost Btc, Usdt - Wizard Larry Recovery Experts. Get Your Stolen Crypto Coins Back By Hiring A Hacker || I Can't Get Into My USDT? Account, It Seems Like I Was Hacked || Do You Need A Bitcoin Recovery Expert? Getting Lost, Stolen Crypto, or Hacked? How can I retrieve cryptocurrency from a con artist? Do I need a hacker to get my money back? Getting in dealing with a reputable business like Wizard Larry Recovery Experts could help you get your money back if you can't access your USDT account or have lost Bitcoin or NFT as a result of hacking or scams. For additional support and direction on your particular circumstance, it is advised that you get in touch with them at the address below ADDRESS Website... https://larrywizard43.wixsite.com/wizardlarry OR www.wizardlarryrecovery. com Email... wizardlarry@mail. com WhtsApp or call,.. +447 (311) 146 749
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top