x

В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ

Умард Солонгосын цэргүүд Украины нутаг дэвсгэрт Оросын төлөө эр зоригтойгоор тулалдаж буй явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд талархал илэрхийлжээ. 

Дэлхийн II дайн Ази тивд дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан БНХАУ улсынхаа түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг зохион байгуулах үеэр хоёр улсын удирдагчид Бээжин хотноо уулзсан байна. Умард Солонгосын удирдагч дэлхийн улс орнуудын удирдагчдын олон улсын уулзалтад анх удаа оролцож байгаа нь энэ юм. Тэрбээр Умард Солонгосын хилийг ховорхон давдаг бөгөөд удирдагчидтай ихэвчлэн ганцаарчлан уулздаг.

2022 оны хоёрдугаар сард Украин руу бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлсэн В.Путин хэлэхдээ, Орос, Умард Солонгос улсууд найрсаг харилцаатайг онцлоод, Пёньяны арми Курскийг чөлөөлөхөд тусалсныг цохон тэмдэглэсэн байна. Лхагва гарагт болсон хэлэлцээний үеэр В.Путин Ким Жөн Унтай уулзах үеэрээ “Танай цэргүүд зоригтой, баатарлаг тулалдсан. Танай зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд учирсан гарз хохирлыг бид хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна” гэжээ.

Үүний хариуд Ким Жөн Ун хэлэхдээ, Оросын удирдагч Умард Солонгосын цэргүүдийг өндрөөр үнэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа “бүх салбарт хөгжиж байгааг” онцолсон байна. “Хэрвээ бид Орост туслах шаардлага гарвал ах дүүгийн хувиар үүнийг хийх нь гарцаагүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.

Өмнөд Солонгосын мэдээлснээр, Умардын тал 15 мянга орчим цэргээ пуужин, алсын тусгалын зэвсгийн хамт Орос руу илгээж, хариуд нь хоол хүнс, мөнгө, техникийн тусламж авсан гэж таамаглаж байна. Тэдгээр цэргийг наймдугаар сард хийсэн гэнэтийн дайралтын үеэр Курскийн зарим хэсгийг эргүүлэн авах Москвагийн ажиллагаанд оролцож, их хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа ажээ.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top