x

Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа

Индонезийн нийслэл Жакарт хотод хэдэн зуун эмэгтэй ягаан хувцас өмсөж, шүүр барин жагсжээ. Тэд цагдаагийн хүчирхийлэл, Засгийн газрын хэт зардлын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж, “Цагдааг шинэчилье” гэсэн бичигтэй самбар барьцгаажээ.

Жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, амьдралын өртөг нэмэгдсэн болон гишүүдийн өндөр урамшуулалд иргэдийн бухимдал ихэсчээ. Жагсаал хурцатмал байдалд шилжиж, мотоциклийн жолооч цагдаагийн машинд мөргүүлж амиа алдсан хэрэг гарсан байна.

Эсэргүүцлийн үеэр Индонезийн Эмэгтэйчүүдийн эвсэл (IWA) шүүрийг “улс орны бохир, милитаризм, цагдаагийн дарамтыг цэвэрлэх тэмүүлэл” гэж тайлбарласан байна. IWA-д 90 гаруй эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөлгөөн, хөдөлмөрийн холбоо, хүний эрх, уугуул иргэдийн байгууллагууд багтдаг. Эмэгтэйчүүд өнгөрсөн хугацаанд Индонезийн засаглалын эсрэг тэмцэж ирсэн түүхтэй.

Онлайнаар жагсагчид ягаан болон ногоон өнгийг “Зоригтой ягаан” ба “Баатарлаг ногоон” гэж нэрлэн дэмжлэг үзүүлж байна.

НҮБ-ын хүний эрхийн алба жагсаалын үеэр хүний эрх зөрчигдсөн гэх асуудлыг шуурхай, ил тод шалгах шаардлагатайг анхааруулсан бол Индонезийн Амнисти Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Усман Хамид “Төр иргэдийн шаардлагыг биелүүлж, цаашид хүн амь эрсдэхээс сэргийлэх ёстой” гэж мэдэгджээ.

Наймдугаар сарын эцэс хүртэлх жагсаалын үеэр дор хаяж 10 хүн амиа алдаж, 1,042 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Индонезийн Хуулийн байгуулагаас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Прабово Субианто улс төрчдөд олгож буй урамшууллыг багасгах шийдвэр гаргасан ч, жагсагчид үүнийг хангалтгүй гэж үзэж, илүү гүнзгий шинэчлэл шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top