x

Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна

Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо цаг минутаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2025.09.02/ 800 даваад байна. Мөн мянга мянган хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдсэн тул нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, зарим тосгонд аврах баг хүрч очихын аргагүй байгаа ч Засгийн газар нисдэг тэргээр тусламжийн баг хөдөлгөж, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Тосгоны 95 хувь нь сүйрсэн бөгөөд айл бүрт 5-10 шархтай хүн байгаа гэдгийг Нургал бүсийн оршин суугч Мазар Дара хэлжээ.

Газар тариалангийн талбай багатай уулархаг Кунар муж хамгийн их хохирол амссан бөгөөд ихэнх нас баралт тус мужид бүртгэгдсэн. Кунар мужийн айл өрхүүд ихэвчлэн шавар, чулуугаар байшингаа барьсан байдаг. Мөн замууд нь уулыг тойрсон шороон зам учраас сүүлийн хэдэн өдрийн үер, хөрсний гулгалт, газар хөдлөлтөөр нөхцөл байдал улам хүндэрчээ.

Одоогийн байдлаар Хятад, Энэтхэг, Их Британи, Швейцарь зэрэг хэд, хэдэн улс тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. Афганистан улс газар зүйн хувьд хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг бөгөөд 2020 онд 2000, 2023 онд 1000 гаруй хүнээ газар хөдлөлтөөр алдаж байжээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top