x

ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв

Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн гэж Израилын арми мэдэгджээ. Харин уг бүлэглэл одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

Израилын цэргийнхэн ням гарагт мэдэгдэхдээ, бямба гарагт өгсөн агаарын цохилтын үеэр Абу Обаидаг устгасан гэжээ. Тэрбээр ХАМАС-ын “олон нийттэй харилцах нүүр царай” болж, “террорист ажиллагааг сурталчлах суртал ухуулга”-ыг түгээж байсан гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Израилын тал Газын зурвас дахь террорист байгууллагуудын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, улс орондоо учирч буй аливаа аюул заналыг арилгах болно гэж цэргийнхэн мэдэгджээ. Израилын цэргүүд Газа хот болон ойр орчмын бүсүүд рүү довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа юм.

Тус зурвасын эрүүл мэндийн албаныхны ням гарагт мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 88 хүн амиа алдсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдагсдын тоо 63 459-т хүрсэн байна. Мөн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас 339 хүн амиа алдсаны дунд 120 гаруй хүүхэд байжээ.

Израилын тал тус зурваст цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, Газа хотыг хяналтандаа авахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн байдал улам дордох вий гэсэн болгоомжлол улам нэмэгдэж байна. 

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 13 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 15 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 16 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 19 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 40 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 1 цаг 58 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 2 цаг 3 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 5 мин Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 3 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 3 цаг 46 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 3 цаг 49 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 3 цаг 54 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 4 цаг 5 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 4 цаг 10 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 4 цаг 17 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 4 цаг 34 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top