x

Европын гурван улс Ираны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээх үйл явцыг эхлүүллээ

Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Европын гурван улс болох Их Британи, Франц, Герман улсууд НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг дахин сэргээх алхмыг эхлүүлсэн тухай NHK мэдээлэв. Эдгээр улсууд Тегераныг АНУ-тай байгуулсан цөмийн хэлэлцээрээ сэргээхийг удаа дараа уриалж ирсэн бөгөөд наймдугаар сарын эцэс хүртэл дипломат аргаар зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээг сэргээхэд бэлэн байгаагаа анхааруулжээ.

Хамтарсан мэдэгдэлдээ тэд Ираны тал хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж буйг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдээлсэн бөгөөд Ираны өндөр хувиар баяжуулсан ураны нөөц нь “иргэний зориулалтаар ашиглахад эргэлзээтэй” гэж дүгнэсэн байна. Тиймээс Ираны цөмийн хөтөлбөр олон улсын энх тайван, аюулгүй байдалд бодит аюул заналхийлэл болж байгааг онцолжээ.

Үүний хариуд Ираны Гадаад хэргийн яам Европын гурван улсын “хууль бус мэдэгдэл”-ийг эрс няцаан буруушаасан бол Ираныг дэмжигч орнууд хоригийг сэргээхийн эсрэг байр суурь илэрхийлэв. ОХУ-ын НҮБ дахь төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянскийгийн мэдээлснээр, Орос болон Хятад хоёр улс асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийн тулд зургаан сарын хэлэлцээ хийх тогтоолын төслийг өргөн барьжээ. Харин Аюулгүйн Зөвлөл 30 хоногийн дотор хоригийг сэргээхийн эсрэг санал гаргахгүй бол НҮБ-ын хориг арга хэмжээнүүд албан ёсоор дахин хэрэгжих юм байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top