x

АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдийн оршин суух хугацааг богиносгохоор төлөвлөж байна

АНУ-ын Засгийн газар гадаадын оюутнууд болон сэтгүүлчдийн оршин суух хугацааг багасгах санал дэвшүүлээд байна. Энэхүү арга хэмжээ нь хууль бус цагаачлалтай тэмцэх зорилготой өргөн хүрээний бодлогын нэг хэсэг хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа онцолжээ.

Дотоодын аюулгүй байдлын яамнаас F ангиллын буюу гадаад оюутны виз, J ангиллын буюу солилцооны хөтөлбөрт хамрагдагчдын виз, I ангиллын буюу хэвлэл мэдээллийн ажилтны визийн журамд өөрчлөлт оруулах хувилбарыг судалж байгаа аж. Хэрэв журамд өөрчлөлт орвол оюутнууд болон солилцооны визтэй иргэд АНУ-д хамгийн ихдээ дөрвөн жил байх эрхтэй болох бол сэтгүүлчид 240 хоног оршин суух зөвшөөрөл авах юм. Харин Хятадын сэтгүүлчдэд ердөө 90 хоногийн эрх олгохоор тусгажээ.

Албан мэдээллээр 2024 онд АНУ-д F ангиллын визтэй 1.6 сая оюутан, 355 мянган солилцооны хөтөлбөрийн оролцогч, мөн 13 мянган сэтгүүлч оршин сууж байсан байна. Шинэ журам хэрэгжсэнээр виз эзэмшигчдийг илүү нарийн хянах боломж бүрдэхийг эрх баригчид онцолсон юм.

Энэхүү санал нь Трампын бүрэн эрхийн эхний хугацаанд дэвшүүлж байсан бодлоготой ижил бөгөөд олон нийтэд 30 хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт оруулах эрх нээлттэй байна. Үүнээс гадна АНУ саяхан ачааны автомашины жолооч нарт виз олгохыг зогсоосноо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 58 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 1 цаг 3 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 6 мин Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 2 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 41 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 2 цаг 46 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 2 цаг 49 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 2 цаг 55 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 3 цаг 6 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 3 цаг 11 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 3 цаг 18 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 3 цаг 35 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top