x

НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ

НАТО-гийн 32 гишүүн орон энэ онд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэх зорилтыг хангах төлөвтэй байна. Гэвч холбоо цаашид илүү амбицтай зорилт тавьж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар ирэх 10 жилд батлан хамгаалахын зардлаа үлэмж хэмжээгээр өсгөхөөр тохиролцжээ.

Трамп холбоотнуудаасаа ДНБ-ий таван хувийг аюулгүй байдалд зориулахыг шаардаж, үүнийг НАТО-той харилцаагаа үргэлжлүүлэх гол нөхцөл гэж үзсэн байна. Үүнд батлан хамгаалахын үндсэн зардалд 3.5 хувь, дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг салбарт 1.5 хувийг зарцуулах шаардлага тавигдсан юм.

Одоогоор НАТО-гийн мэдэгдлээр бүх холбоотон улс 2025 онд хоёр хувийн зорилтод хүрэх төлөвтэй бөгөөд эвслийн нийт батлан хамгаалахын зардал 1.5 их наяд ам.доллараас давна. Испани, Бельги, Итали зэрэг орнууд энэ төлөвлөгөөгөө аль хэдийн зарласан бол Польш, Балтийн орнууд ойрын жилүүдэд зардлаа таван хувьд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Польш 2025 онд ДНБ-ийхээ 4.48 хувийг батлан хамгаалахад зарцуулахаар төлөвлөжээ.

Европын аюулгүй байдлын баталгаа болж ирсэн АНУ цаашид Европын орнуудад илүү их үүрэг хариуцлага хүлээлгэхийг зорьж байна. Пентагон Хятадад илүү төвлөрөхийн тулд Европ дахь оролцоогоо бууруулах магадлалтайг ч сэрэмжлүүлжээ. Барууны тагнуулын байгууллагууд Украины дайн дууссанаас хойш 3–5 жилийн дотор Орос НАТО-гийн гишүүн улс руу халдах эрсдэл байгааг онцолж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top