x

Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла

Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байгаа бөгөөд бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 16.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30.7 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 16.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна. 

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Ногооннуур, Улаанхус, Цэнгэл, Өлгий, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Сагсай, Дэлүүн, Булган, Увсын Сагил, Түргэн, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Наранбулаг, Ховдын Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн, Чандмань, Манхан, Мөнххайрхан, Дуут, Жаргалант, Мөст, Мянгад, Буянт, Завханы Улиастай, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Бигэр, Төгрөг, Бугат, Цээл, Цогт, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баацагаан, Өвөрхангайн Сант, Уянга, Гучин-Ус, Булганы Баяннуур, Сэлэнгийн Жавхлант, Дархан-Уулын Дархан, Төвийн Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэсант, Борнуур, Сүхбаатарын Баяндэлгэр, Говьсүмбэрийн Шивээговь, Дундговийн Өлзийт, Өмнөговийн Баяндалай, Мандал-Овоо сумд хамрагдаж байна. 

Харин Баян-Өлгийн Буянт, Алтай, Увсын Хяргас, Зүүнхангай, Ховдын Цэцэг, Үенч, Завханы Сонгино, Цагаанчулуут, Идэр, Говь-Алтайн Тонхил, Баян-Уул, Шарга, Халиун, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Есөнбулаг, Баянхонгорын Баян-Овоо, Баянцагаан, Өвөрхангайн Есөнзүйл, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Булганы Рашаант, Дашинчилэн, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Баянгол, Мандал, Төвийн Лүн, Баянчандмань, Заамар, Сүхбаатарын Уулбаян, Дундговийн Хулд, Гурвансайхан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өндөршил, Өмнөговийн Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Сайншанд, Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 30.7 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолсон байна. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, хүрээлэнгийн хүрээлэн 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top