x

KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав

/Yonhap/. Өмнөд Солонгосын “Korea Gas Corp” (KOGAS) компани 2028 оноос эхлэн арван жилийн хугацаанд АНУ-аас жил бүр 3.3 сая тонн шингэрүүлсэн хий нэмж худалдаж авахаар болсноо мэдэгдэв.

Гэрээ нь Ерөнхийлөгч Ли Жэ Мён, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны дээд хэмжээний уулзалтын дараа Вашингтонд болсон хоёр улсын бизнесийн дугуй ширээний уулзалтын үеэр байгуулсан юм. Худалдан авалтын гэрээг дэлхийн эрчим хүчний ханган нийлүүлэгчид, тэр дундаа “Trafigura” компанитай байгуулсан бөгөөд нийлүүлэлтийг АНУ-ын Техас болон бусад бүс нутаг дахь “Cheniere” фирмийн хийн төслүүдээс хийхээр тохирчээ.

Энэхүү хэлэлцээр нь өнгөрсөн сард Сөүл АНУ-ын бараанд ногдуулах татварын хувь хэмжээг 25-аас 15 хувь болгон бууруулсны хариуд дөрвөн жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларын өртөг бүхий Америкийн эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авахаар амласан тохиролцооны хүрээнд хэрэгжиж буй юм.

KOGAS-ын тайлбарласнаар шинэ гэрээ нь Ойрх Дорнодод төвлөрсөн импортын эх үүсвэрийг төрөлжүүлж, хийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж байна. Тус компани өмнө нь Катараас жилд 4.92 сая тонн хий авах гэрээгээ дуусгавар болгосон бол 2026 онд жил бүр 2.1 сая тонн хий худалдан авах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна.

KOGAS-ын гүйцэтгэх захирал Чой Ён Хэ “Шинэ гэрээний ачаар бид импортын эх үүсвэрээ төрөлжүүлж, үнийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдүүллээ” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top