x

Күнзийн заасан амьдралын есөн сургаал

Күнз бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан юм. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

Түүний хамгийн алдартай есөн сургаалыг хүргэж байна.

  • Зогсолтгүй үргэлжлүүл

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”

Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

  • Найз нөхөд чухал

“Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”

Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!

  • Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг

“Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно”

Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

  • Эхлээд багаж зэвсгээ бэлд

“Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой”

Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.

  • Алдаандаа харамсах хэрэггүй

Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!

  • Үр дагаварт анхаарлаа хандуул

“Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”

Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.

  • Залруулж сурах

“Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”

Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.

  • Бүгдээс суралц

“Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна”

Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.

  • Бүхнээ зориул эсвэл бүү хий

“Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”

Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хий, эсвэл огт бүү хий. Ажил үйлсдээ өөрийн бүх боломжоо шавхаж чадвал дараа нь харамсах зүйлгүй амьдрах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 59 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 18 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 30 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 36 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 17 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 20 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top