Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +16-+21, говийн бүс нутгийн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25-+30, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.