x

Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Цагаан ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ онд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Би Ким Жөн Унтай маш сайн харилцаатай. Бусад бараг бүх хүнээс илүү сайн” хэмээн онцолж, энэ нь “сайн зүйл” болохыг дурдсан юм.

Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Ким Жөн Унтай уулзаж байсан бөгөөд хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа дахин уулзах боломжийг үгүйсгэхгүй хэмээн тэмдэглэв. “Би түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэр хэлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр улсын хамтын ажиллагааг хөлөг онгоцны үйлдвэрлэл болон бусад үйлдвэрлэлийн салбарт өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Трамп худалдааны асуудлыг нухацтай авч үзэхээ мэдэгдсэн байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын газрын өмчлөлд сонирхолтой байгаагаа илэрхийлж, 28 мянга гаруй америк цэргийг байрлуулахын тулд холбоотноосоо илүү их төлбөр шаардаж буйгаа тодотгосон юм. “Бид бэхлэлт барихад маш их мөнгө зарцуулсан, Өмнөд Солонгосын хувь нэмэр бий. Гэхдээ түрээсийн гэрээнээс гарах боломж байгаа эсэхийг сонирхож байна” хэмээн Трамп хэлжээ.

Эх сурвалж: Associated Press (AP)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top