Туул голын усны түвшин өчигдөр /2025.08.21/ 08:00 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Өнөөдөр /2025.08.22/ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Тиймээс дээрх голын эрэг хөвөө, хөндийгөөр суурьшиж байгаа айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.