Их Британийн хамгийн чинээлэг иргэдийн дунд явуулсан судалгаагаар, саятнуудын 60 хувь нь татвар нэмэгдсэн тохиолдолд улс орноо орхиж АНУ-д суурьшихад бэлэн гэжээ. Судалгааг консалтингийн Arton Capital компани явуулсан тухай Bloomberg мэдээлэв.
Асуулгад наад зах нь нэг сая фунт стерлингийн хөрөнгөтэй хүмүүс оролцсон бөгөөд шилжин суурьших чиглэлээр АНУ хамгийн ихээр нэрлэгдэж, дараа нь Канад, Австрали, АНЭ багтжээ.
Bloomberg-ийн тэмдэглэснээр, эрх баригч Лейборист нам зарлага бууруулахын тулд өвлийн түлшний татаас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхвөрийг багасгасан нь нийгэмд маргаан дагуулж байна. Энэ өөрчлөлтийн дараа чинээлэг иргэдийн татвар нэмэгдэж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg, Iz.ru