x

Н.Моди, Ван И нарын уулзалт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал үйл явдал болов

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахдаа хоёр улсын харилцаанд сүүлийн жилд тогтвортой ахиц гарсныг онцолж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж буйг сайшаалаа. Тэрбээр Казань хотод Ши Жиньпинтэй уулзсанаас хойш харилцаа нааштайгаар өөрчлөгдөж буйг X сүлжээндээ тэмдэглэжээ.

Н.Моди наймдугаар сарын 31-нд Тяньжин хотноо эхлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд энэ нь түүний сүүлийн долоон жилд Хятадад хийх анхны айлчлал болох юм. Харин Ван И “Энэтхэг-Хятадын харилцаа эрүүл, тогтвортой байх нь хоёр улсын язгуур ашиг сонирхолд нийцэж байна” хэмээн онцлов.

Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр гүрний харилцаа 2020 онд хил дээр гарсан мөргөлдөөнөөс хойш хурцадмал байсан. Тухайн үед Энэтхэгийн 20, Хятадын 4 цэрэг амиа алдсанаар улс төрийн харилцаа олон жил тасалджээ. Харин өнгөрсөн аравдугаар сард ОХУ-д болсон уулзалтын үеэр Н.Моди, Ши Жиньпин нар албан ёсоор хэлэлцээ хийснээр харилцаа сэргэж эхэлсэн байна.

Энэ жил хоёр тал албан ёсны айлчлалын тоог нэмэгдүүлж, худалдааны хязгаарлалтыг багасгах, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг хөнгөвчлөх талаар ярилцаж буй. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр хоёр улс 3488 км хилийн дагуух гурван бүсээр худалдааг дахин эхлүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top