x

Малчид, иргэдийг үер, нөөлөг салхи, мөндрөөс болгоомжлохыг анхааруулав

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно. Малчид, хадланчид болон иргэдийг болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

20-ны өдөр Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговийн нутгаар, мөн шөнөдөө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар үргэлжилсэн бороо орно. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхи түр зуур ширүүсэх ажээ.

Улаанбаатар хот орчмоор 18-20 хэм, Багануурт 17-19 хэм, Тэрэлжид 15-17 хэм дулаан байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын 21-25-нд төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар үргэлжилсэн болон түр зуурын аадар бороо үргэлжилж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүсэд шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэмийн дулаан байх бол говийн өмнөд хэсгээр өдөртөө 23-28 хэм хүрч хална. Бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан тогтох урьдчилсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top