x

Усархаг борооны улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орохыг сэрэмжлүүллээ. Энэ нь үерийн аюултай нөхцөл үүсгэж болзошгүй тул Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн шуурхай штабтай цахим хурал хийж, шаардлагатай үүрэг чиглэл, аргазүйн зөвлөмжийг өгсөн байна.

Хурлын дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд: үерийн аюултай бүс нутагт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх, хашаа байшин руу ус орох эрсдэлтэй газрыг тогтоон түр хамгаалалт хийх, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах, мөн шуурхай штаб, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах зэрэг багтаж байна. Түүнчлэн үерийн үед ашиглах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Иргэдийг хамгаалалтын арга хэмжээг цаг тухайд нь авч, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас дахин онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top