x

Иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 2025 оны наймдугаар сарын 20-нд буюу маргааш өглөөнөөс орой, шөнө хүртэл Улаанбаатар хот болон орчмоор усархаг, ахиухан хэмжээний бороо орох төлөвтэй байна.

Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлахыг зөвлөж байна. Түүнчлэн орон сууцны граж, В1 давхар руу ус нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалт хийх, худгаа хамгаалах далан, шуудуу, хашлага татах шаардлагатайг онцоллоо.

Мөн хүүхдийг гол, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, амралт, зугаалгаар явахдаа уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байхыг анхааруулсан. Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчих нь үерийн үед эрсдэлээс хамгаалах чухал нөхцөл болохыг тус байгууллага санууллаа.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Онцгой байдлын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top