x

Путин, Трамп нар Украины асуудлаар илэн далангүй ярилцав

Гурвалсан уулзалтын төлөвлөгөө үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөрЕвропын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Марк Рутте болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нартай хийсэн уулзалтын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцаж, ойролцоогоор 40 минут үргэлжилжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, яриа илэн далангүй, бүтээлч болсон гэж тодорхойлжээ. Трамп утсаар ярьж байхдаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын өндөр түвшний удирдагчидтай хийсэн уулзалтын талаар Путинд мэдээлсэн байна.

Путин, Трамп нар Орос, Украины төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ хэлэлцээний түвшинг дээшлүүлэх талаар талууд судлан ярилцжээ. Мөн талууд Украины болон олон улсын бусад асуудал, мөн хоёр талын хэлэлцэх халуун цэгүүдийн талаар үргэлжлэн анхаарлаа хандуулахаар тохиролцсон байна.

Утсаар ярилцсаны дараа Трамп гурвалсан уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд оролцогчид нь Трамп, Путин, Зеленский нар байх юм. Гурвалсан уулзалтын байршил одоогоор хараахан тогтоогдоогүй байна.

Мөн өдөр Трамп Цагаан ордонд Европын удирдагчидтай олон талт уулзалт хийж, “АНУ-аас зохицуулах Украины аюулгүй байдлын баталгааны төлөвлөгөө”-нд анхаарлаа хандуулсан гэж мэдээлжээ.

Тус уулзалт нь Трамп, Зеленский нарын өмнөх уулзалтаас үргэлжлэн, Орос, Украины хоорондын шууд хэлэлцээний боломжийг эргэн нээж байгаа ч, одоогоор тодорхой шийдэл гараагүй байгаа нь олон улсын дипломат хүрээний анхаарлыг татаж байна.

Утсаар ярилцсан нь хоёр талын харилцааг түргэн шуурхай сэргээх алхам болж, энхийн хэлэлцээний шинэ шатны боломжийг бий болгохоор байна..

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 58 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 8 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 8 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top