x

Родриго Паз санал асуулгаар тэргүүлж, эрх баригчид хүнд байдалд орлоо

Боливид болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хоёр дахь шатны санал хураалт зайлшгүй болох төлөвийг харуулж байна. Сонгогчдын саналаа өгсний дараа хийгдсэн санал асуулгын дүнгээр эрх баригч социалистууд сүүлийн хорь шахам жилийн хамгийн томоохон ялагдлын ирмэг дээр иржээ.

Ipsos болон Captura байгууллагуудын мэдээлснээр төвч үзэлт сенатч Родриго Паз нийт саналын 32 орчим хувийг авч нэгдүгээрт бичигдсэн бол барууны үзэл баримтлалтай ерөнхийлөгч асан Хорхе “Туто” Куирога 26 хувийн саналтай хоёрдугаарт жагсжээ. Харин бизнесийн магнат Самуэл Дориа Медина гуравдугаарт орсон байна. Эрх баригч “Социализмын төлөөх хөдөлгөөн” намын нэр дэвшигч Едуардо дель Кастило ердөө гурван хувийн дэмжлэг авсан нь тус намын олон жилийн ноёрхол суларсныг илтгэв.

Боливийн хуульд зааснаар ерөнхийлөгчийн сонгуульд шууд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч нийт саналын тавин хувиас дээш авах эсвэл дөчин хувиас дээш авч, араас нь орсон өрсөлдөгчөөс арван хувийн илүү санал авах ёстой. Энэ нөхцөл биелэхгүй бол санал хураалтын хоёр дахь шат аравдугаар сарын 19-нд болох бөгөөд тус улсын улс төрийн түүхэнд шинэ хуудас нээх үйл явдал болох юм.

Энэхүү сонгууль эдийн засгийн хүндрэлийн үед болж буйгаараа онцлог бөгөөд социалистуудын лидер асан Эво Моралес нэр дэвших эрхгүй болсон нь улс төрийн өрсөлдөөнийг улам хурцатгасан. Тэрбээр шийдвэрийг эсэргүүцэн сонгогчдыг хоосон санал өгөхийг уриалжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top