x

Путин, Трамп хоёр Украины асуудлаар ярилцаж, дэвшил гаргаснаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 16-нд Аляскийн Анкориж хотод уулзаж, Украинд энх тайван тогтоох боломжийн талаар ярилцжээ. Элмендорф-Ричардсон цэргийн баазад болсон уулзалт бараг гурван цаг үргэлжилсэн нь тэдний өмнөх уулзалтуудаас хамгийн урт хугацааны ярилцлага байлаа.

Путин хэлэхдээ хоёр талын яриа бүтээлч, харилцан хүндэтгэлтэй нөхцөлд болж, Украин дахь сөргөлдөөнийг зогсоох чиглэлд тодорхой ойртсон гэдгийг онцолсон байна. Мөн Украины аюулгүй байдлыг хангах талаар ч хэлэлцсэнээ дурдав. Харин Трамп уулзалтыг “10 онооны үнэлгээгээр арав” гэж нэрлэж, хоёр орны харилцаанд мэдэгдэхүйц дэвшил гарлаа гэв.

Талууд Орос-Америкийн харилцааг хэвийн болгох, хориг арга хэмжээг зөөлрүүлэх, Арктикт хамтран ажиллах болон шууд нислэгийг сэргээх асуудлыг ч хөндсөн байна. Хэдийгээр тодорхой гэрээ хэлэлцээр байгуулж амжаагүй ч цаашид дээд түвшний уулзалтууд үргэлжлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Путин Трампыг Москвад айлчлахыг урьсан байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уулзалтыг янз бүрээр үнэлжээ. Зарим нь Путины ялалт гэж дүгнэсэн бол нөгөө хэсэг нь тодорхой “эвлэрэл”, “гал зогсоох” гэсэн үгс сонсогдоогүйг онцлов. Гэсэн ч хоёр орны лидерүүд Украинд энх тайван тогтоох сонирхлоо илэрхийлсэн нь өөрөө чухал дохио гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Izvestia, РИА Новости, REUTERS, Politico, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top