x

Малчид, иргэдийн анхааралд: Цас бороотой сэрүүн өдрүүд ирнэ

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын 20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, мөн зүүн аймгуудын баруун хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-нд нийт нутгаар солигдмол үүлтэй, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орж, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх бөгөөд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдээр 20-25 хэм, говийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. Улаанбаатар хот орчимд үүлэрхэг ч бороо орохгүй, 24-26 хэм дулаан байх бол Багануурт 23-25 хэм, Тэрэлжид 23-25 хэмийн дулаантай байна.

Урьдчилсан төлөвөөр 19-нд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутагт, 21-нд төвийн хойд болон говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутагт, 22-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүсээр бороо орж, дуу цахилгаантай аадар болох магадлал өндөр байна. Энэ хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж, уулархаг болон хүйтэн хөндийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн өмнөд бүсэд шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэмийн дулаан байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top