x

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 14-ний Пүрэв гарагт Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 метр, Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 12–14 метр хүртэл ширүүсч, борооны өмнө түр зуур хүчтэй салхи шуурга болох магадлалтай. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлжийн хөндийгөөр 16–21 хэм, говийн өмнөд хэсгээр 29–34 хэм, бусад нутгаар 23–28 хэм дулаан байна.

Хот, бүс нутгийн цаг агаар:

  • Улаанбаатар орчим – Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи секундэд 5–10 метр, 19–21 хэм дулаан.

  • Багануур орчим – Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи секундэд 6–11 метр, 19–21 хэм дулаан.

  • Тэрэлж орчим – Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи секундэд 5–10 метр, 16–18 хэм дулаан.

2025 оны наймдугаар сарын 15-наас 19-нийг хүртэлх урьдчилсан төлөв
15-нд говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар; 16-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар; 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр; 18-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон өндөрлөг газраар шөнөдөө 1–6 хэм, өдөртөө 18–23 хэм, говийн өмнөд хэсгээр шөнөдөө 16–21 хэм, өдөртөө 30–35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9–14 хэм, өдөртөө 23–28 хэм дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top