Ихэнх нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй байх бөгөөд төвийн аймгуудын зарим газар, говийн өмнөд болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газарт борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.
Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13-+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24-+29 градус, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар