x

Малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг: Зарим газраар аадар бороо орж, хойд нутгаар сэрүүхэн байна

2025 оны наймдугаар сарын 12-ны 08:00-20:00 цагийн хооронд хангай, хэнтийн уулархаг нутаг, улз, халхголын хөндий болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Төвийн аймгуудын зарим газар, говийн өмнөд болон зүүн аймгуудын хойд хэсэгт мөн бороо орно. Салхи баруун болон баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, хөвсгөл, хэнтийн уулархаг нутаг, завхан голын эх, хүрэнбэлчир, эг, үүр, орхон, сэлэнгэ, хараа, ерөө, туул, тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн өмнөд хэсэгт 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

улаанбаатар хот орчимд: үүлшинэ, бага зэргийн бороо орно, 15-17 хэм.
багануур орчимд: үүлшинэ, бага зэргийн бороо орно, 16-18 хэм.
тэрэлж орчимд: үүлшинэ, бага зэргийн бороо орно, 16-18 хэм.

2025 оны наймдугаар сарын 13-наас 17-ны хооронд баруун болон зүүн аймгуудын зарим газар, мөн хангай, хөвсгөл, хэнтийн уулархаг нутгаар үе үе бороо, аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Уулархаг нутагт шөнөдөө -2-3 хэм хүртэл сэрүүсэж, өдөртөө 13-18 хэм, говийн өмнөд хэсэгт өдөртөө 29-34 хэм дулаан байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top