x

Австрали улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэв

Австрали улс ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ. Их Британи, Франц, Канад зэрэг улс орнууд өмнө нь ижил байр суурь илэрхийлсэн юм.

Энтони Албанезегийн хэлснээр, цэрэггүй болгох, бүх нийтийн сонгууль явуулах, Израилийн оршин тогтнох эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг амлалтуудыг Австралийн тал Палестины эрх баригчдаас авчээ. Тэрбээр хоёр улсын шийдэл нь Ойрх Дорнод дахь хүчирхийллийн мөчлөгийг эвдэж, Газын мөргөлдөөн, өлсгөлөнг зогсоох итгэл найдвар гэдгийг онцолсон байна.

Гэхдээ Израилийн тал Палестиныг хүлээн зөвшөөрөх нь “терроризмыг шагнасан үйлдэл” болохыг мэдэгдсэн юм. Газын зурвас дахь дайны улмаас өнгөрсөн бямба гарагаас хойш таван хүн амиа алдаж, нийт 217 хүн нас барсан тухай ХАМАС-ын хяналтад байдаг Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн 2023 оноос хойш Израилийн цэргийн ажиллагаанд 61 мянга гаруй хүн амь үрэгджээ.

ХАМАС бүлэглэлийн 2023 оны 10 дугаар сарын 7-ны халдлагын хариуд Израил довтолгоо эхлүүлсэн бөгөөд энэ халдлагын үеэр 1200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан юм.

Палестины эрх баригчид улс орныг нь хүлээн зөвшөөрч байгаа нь тусгаар тогтнолыг дэмжиж буй хэрэг гэж үзэж байна. Австралийн Засгийн газар Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасаас “ХАМАС шинэ улсад ямар ч үүрэг гүйцэтгэхгүй” гэсэн баталгаа авсны дараа ийм шийдвэр гаргасан гэнэ.

Өнгөрсөн онд Испани, Ирланд, Норвег зэрэг улс Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ нь ХАМАС болон Израилын хооронд гал зогсоход тус болохыг онцолсон юм.

Одоогоор НҮБ-ын 193 гишүүн улсын 147 нь Палестиныг хүлээн зөвшөөрч, Палестин нь НҮБ-д байнгын ажиглагч улсын статустай бөгөөд санал өгөх эрхгүйгээр үйл ажиллагаанд оролцдог байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (149.50.215.109)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн төлбөр төлж оффист суудаг болжээ 4 цаг 5 мин Австрали улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэв 4 цаг 11 мин Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай хуралдаж байна 4 цаг 18 мин Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан шинэ маркийн нээлт боллоо 4 цаг 21 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 3,157 нэгж талбарт газар чөлөөлөв 4 цаг 30 мин Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 34 мин Нийслэл 204 хороонд тохижилтын ажилд зориулж тус бүр 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 4 цаг 37 мин “Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүллээ 7 цаг 42 мин Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл маргааш эхэлнэ 7 цаг 43 мин Сэлэнгийн онцгойгийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн хугацааны дараа баяраа тэмдэглэлээ 7 цаг 45 мин Казахстан Азербайжан, Арменийн түүхэн энхийн хэлэлцээрийг өндрөөр үнэлэв 7 цаг 47 мин Мексик уламжлалт шаахайн загварыг ашигласан хэмээн Adidas шүүмжлэлд өртөв 7 цаг 48 мин "Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна 7 цаг 50 мин Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай туршлага солилцлоо 7 цаг 51 мин Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй 7 цаг 52 мин Эргэлтийн цэг: Аляскийн дээд хэмжээний уулзалтаас юу хүлээгдэж байна вэ? 10 цаг 27 мин УИХ-ын намрын чуулган IX сарын 15-нд эхэлж 39 асуудал хэлэлцэнэ 10 цаг 36 мин 2025 оны 7 дугаар сард инфляц 8.1 хувь болж өсөв 10 цаг 38 мин Улсын онцгой комиссын III хуралдаан эхэллээ 10 цаг 39 мин Нийслэл өвөлжилтийн бэлтгэл, авто зам ба дулааны ажлын явцыг танилцууллаа 10 цаг 40 мин
iИх уншсан
Зууны шилдэг “нийллэг” Ажил эрхлэлт, дундаж цалин, ажилгүйдэл Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... Улаанбаатар хотын 5000 өрх хийн халаалтад шилжинэ Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий рүү төмөр зам салбарлаж... Олборлолтод тулгуурласан түлш дэлхийн хэт халалтыг улам өдөө... Везувийн дэлбэрэлтийн дараа Помпейд амьдрал үргэлжилсэн байж... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Улсын хэмжээнд дөрвөн түймэртэй байна Улаанбаатарт үер, бохир усны асуудлыг шийдэх төсөл хэрэгжиж ... Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргаашаас эхэлнэ
Top