x

Эргэлтийн цэг: Аляскийн дээд хэмжээний уулзалтаас юу хүлээгдэж байна вэ?

Наймдугаар сарын 15-нд болох уулзалтын талаарх мэдээлэл Европын улс төрийн хүрээнд түгшүүр төрүүлж байна. Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлыг шийдвэрлэхээр оролдож магадгүй бөгөөд үүнд Киев, Брюссель хоёр саад учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Москва, Вашингтон хоёр зөрчилдөөнийг зогсоох зарчим болон газар нутгийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Энэ уулзалт нь хоёр орны удирдагчдын 2019 оны Осакагийн G20 дээд хэмжээний уулзалтаас хойших анхны нүүр тулсан уулзалт байх юм. Мөн Путин 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Швейцарид уулзаж байв.

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, “Орос, Америк хоёр ойрын хөршүүд. Манай төлөөлөгчид Берингийн хоолойг даван шууд ирнэ. Энэ уулзалтыг Аляскад зохион байгуулах нь логик шийдэл” гэж хэлжээ.

Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын тусгай төлөөлөгч Стивен Уиткофф Москвад айлчилж, Кремльд Путинтэй гурван цаг орчим уулзсаны дараа гарсан юм. Ушаковын хэлснээр, ОХУ АНУ-д “боломжит, үндэслэлтэй” саналууд тавьсан бол Трамп олон нийтийн сүлжээнд “том дэвшил” гарлаа хэмээн бичжээ.

Яагаад Аляска вэ?
Өмнө нь шинжээчид уулзалтыг Унгар, Итали, Швейцарь зэрэг гуравдагч оронд болно гэж таамаглаж байсан тул Аляскаг сонгосон нь гэнэтийн шийдвэр болов. Аляска нь Орос, АНУ хоёрт түүхэн болон стратегийн хувьд чухал ач холбогдолтой. XVIII зуунд Оросын эзэнт улсын харьяанд байсан энэ нутаг үслэг ангийн арвин баялгаар ашиг өгч байв. Гэвч Британийн нөлөөнөөс хамгаалах нь хүндрэлтэй байсан тул 1867 онд Орос АНУ-д 7.2 сая алтан доллараар худалдаж өгчээ.

Дайны жилүүдэд Аляска нь “Алсиб” буюу Аляска–Сибирийн нислэгийн замаар Ленд-лизийн онгоц, ачаа зөөвөрлөх гол чиглэл болж байв. Энэ удаад 1867 оноос хойш Оросын төрийн тэргүүн анх удаа тус нутагт хөл тавих гэж байна.

Аляска, Арктикт хоёр улсын эдийн засгийн ашиг сонирхол огтлолцдог бөгөөд харилцан ашигтай томоохон төслүүд хэрэгжүүлэх боломж бий. Мөн Трамп газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байсан тул энэ сэдэв ч хэлэлцэх асуудлын нэг байх магадлал өндөр.

Энэхүү уулзалтыг АНУ-д хийх нь Путины зүгээс хүндэтгэл үзүүлсэн дохио гэж үзэж болно. Харин Трампын урилга нь Москваг бойкотлох барууны чиг хандлагыг эвдэж буй хэрэг юм. Уулзалтаар Украины асуудлаас гадна дэлхийн бодлого, хоёр орны хамгийн доод түвшинд хүрээд буй харилцааны талаар хэлэлцэнэ.

Ямар асуудлыг хэлэлцэх вэ?
Гол сэдэв нь Украины мөргөлдөөн. Хоёр тал өмнө нь зургаан удаа утсаар ярилцаж, элч төлөөлөгчдийн дамжуулсан захидал, санал солилцсон. АНУ гал зогсоох, Москва–Киевийн шууд хэлэлцээг эхлүүлэхийг дэмжиж байгаа бол Оросын зүгээс Украиныг төвийг сахисан статустай байлгах, мөн 2022 оны санал асуулгын дараа ОХУ-д нэгтгэсэн Донецк, Запорож, Херсон мужийн зарим бүсээс цэргээ татахыг шаардаж байна.

Барууны хэвлэл мэдээллүүд ч өөр өөр хувилбар дэвшүүлж байна. Польшийн Onet хэвлэл галын шугамын дагуу мөргөлдөөнийг зогсоох хувилбар байж болно гэж бичжээ. Харин The Wall Street Journal эх сурвалжийн мэдээллээр Украин эхний ээлжид Донецкийн Ард Улсын эзэлсэн хэсгээс цэргээ татах ёстой гэсэн байр суурийг дурдсан байна. Үүний дараа хоёр улсын удирдагчид “энхийн эцсийн төлөвлөгөөг” тохиролцоно.

Юрий Ушаковын хэлснээр, “Ойрын өдрүүдэд Москва, Вашингтон хоёр Аляскийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг улс төр, практик аль аль талаас нь эрчимтэй хангана. Энэ бол онцгой үйл явдал учраас бид бүх хүчээ дайчлах болно” гэжээ.

Европын хандлага
The Washington Post сонинд бичсэнээр, Европын улс төрийн хүрээ энэ уулзалтад сэтгэл түгшиж байгаа аж. Учир нь тэд Москваг шахах хоригийн бодлогод АНУ-ыг үргэлж хамтрагч байна гэж найдаж байсан боловч Америкийн удирдагч Оростой шууд хэлэлцээ хийхийг сонголоо. Энэ нь дэлхийн хоёр цөмийн гүрэн хамтдаа хариуцлага үүрч байгаагийн илрэл хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (149.50.215.109)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top