x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-ний өдөр буюу өнөөдөр Хэнтийн зүүн, Дорнодын хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-ний өдөр буюу өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиу хэмжээтэй бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.


2025 оны наймдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Илон Маск $800 тэрбумтай дэлхийн анхны хүн боллоо 17 мин Монгол сурагчид Цээж тооллын дэлхийн аваргад амжилттай оролцлоо 17 мин Чөтгөрийн өдрийн тэмдэглэл: Эпштейны файлуудын чочирдуулам баримтууд 24 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, Үндэсний баялгийн сангийн асуудлыг хэлэлцлээ 56 мин Унгарын ОТП банк Монголын банкны салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв 57 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн 1 цаг 0 мин Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана 15 цаг 27 мин УИХ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа 15 цаг 29 мин СХД-т усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 15 цаг 30 мин Нөөцийн махыг 385 цэгт жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 15 цаг 31 мин Авлигатай тэмцэх газрын тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө 15 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн 15 цаг 36 мин УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон Улсын Парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 17 цаг 28 мин Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо 17 цаг 29 мин Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгоно 17 цаг 31 мин Засгийн газар төрийн байгууллагын цахим хуудас, ил тод байдлын журмыг шинэчиллээ 17 цаг 37 мин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов 17 цаг 39 мин Яруу найрагч Р.Чойномын 90 жилийн ойг тэмдэглэнэ 17 цаг 40 мин Хууль бус ашигт малтмал олборлогчидтой хатуу тэмцэнэ 17 цаг 41 мин Сурагчдын "Улаанбаатар кап" сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна 17 цаг 42 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Анхны чөтгөрийн дууль Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э...
Top