x

Малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэгтэй мэдээ

Наймдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд хойд нутгаар бороо орж, сэрүүхэн болох төлөвтэй байна.

2025 оны наймдугаар сарын 8-ны 08:00-20:00 цагийн хооронд нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температурын хувьд:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт 17-22 хэм

  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэгт 28-33 хэм

  • Бусад нутгаар 22-27 хэм дулаан

Хот орчмын төлөв:

  • Улаанбаатар: Үүлшинэ, бороо орохгүй, 24-26 хэм

  • Багануур: Үүлэрхэг, бага зэргийн аадар, 23-25 хэм

  • Тэрэлж: Үүлэрхэг, бага зэргийн аадар, 23-25 хэм

Наймдугаар сарын 9-13-ны урьдчилсан төлөвт, 9-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар; 10-нд баруун аймгуудын хойд болон төвийн аймгуудын баруун хэсгээр; 11-нд хойд нутгаар; 12-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орох магадлалтай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим үед 15-17 метр хүртэл ширүүснэ.

Хүйтэн сэрүүний үед:

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдэд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм

  • Говийн өмнөд хэсэгт шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм

  • Бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top