x

Apple компани АНУ-д дахин 100 тэрбумын хөрөнгө оруулна

Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд АНУ-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр төлөвлөж байгаагаа Apple компани мэдэгджээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэн импортын бүтээгдэхүүн, эд ангиудын зардал өсөж байгааг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Apple зэрэг компаниудыг үйлдвэрүүдээ Америк руу шилжүүлэхэд шахалт үзүүлэхийг зорьж байгаа үед дээрх шийдвэрийг гаргажээ. iPhone гар утас үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Тим Кук лхагва гарагт Д.Трамптай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ нэмэлт хөрөнгө оруулалтын талаар мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэхүү шийдвэр нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгддэг чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн Америк дахь үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх ажээ. Уг төлөвлөгөөний дагуу iPhone гар утасны дэлгэцийн шилний үйлдвэрлэлийг Кентакки муж улс руу шилжүүлэх юм. 

Мөн Тайванийн TSMC компанийн Америк дахь үйлдвэрүүдэд Apple-д зориулсан чипний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр энэ оны хоёрдугаар сард зарласан хөрөнгө оруулалтыг оролцуулбал Apple-ийн ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д оруулах хөрөнгийн хэмжээ 600 тэрбум ам.долларт хүрч байна.  

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 5 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top