x

Хятадад төрийн албыг хүнд сурталгүй, товч байдлаар ажиллуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ

БНХАУ-д лхагва гарагт мөрдөгдөж эхэлсэн шинэ журмын дагуу төрийн албан хаагчдын хурал, илтгэл, бичиг цаасны ажлыг эрс багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл баримтлан ажиллахаар болжээ. Тус журмыг Хятадын Коммунист намын Төв хороо болон Төрийн Зөвлөлийн ерөнхий газраас хамтран баталсан бөгөөд төрийн албаны доод шатны албан хаагчдыг утга учиргүй хүнд суртлаас ангижруулах, ажлын ачааллыг бууруулах зорилготой юм.

Журмын хүрээнд дараах гол заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна:

  • Албан бичгийн тоог нэмэгдүүлэхгүй, харин бууруулна. Хэлтсүүд өмнөх оноос олон баримт бичиг гаргавал үндэслэлээ бичгээр тайлбарлах үүрэгтэй.

  • Баримт бичиг хэт урт байж болохгүй. Ерөнхийдөө 5000 тэмдэгтээс, тусгай даалгавартай холбоотой бичиг 4000 тэмдэгтээс хэтрэхгүй байх журамтай.

  • Хурлын тоо, хэлбэрийг хязгаарлана. Жил бүрийн салбар хуралдаануудыг багасгах, хэлтсийн хурлыг нэгтгэх, танилцуулгын хэлбэрийг богиносгохыг үүрэг болгожээ.

  • Илтгэл нэг цагт багтах ёстой. Хэлэлцүүлэгт тулгуурласан хурал нэг өдөр хагасын дотор, бусад уулзалт хагас өдөрт багтаж дуусах шаардлагатай.

  • Биечлэн бус уулзалтыг дэмжинэ. Телеконференц болон дүрс бичлэгт суурилсан уулзалтыг илүүд үзэх ёстой гэж заасан байна.

  • Цахим төрийн үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлнэ. Аппликейшн хөгжүүлэлт, ашиглалтыг журмаар дэмжихээр тусгажээ.

  • Гомдлын тоонд бус чанарт анхаарна. Доод шатны өргөдөл, санал хүсэлтийн ажлыг зөвхөн тоогоор бус, агуулгаар нь үнэлэх хэрэгтэй гэж дурдсан байна.

Уг журам нь Хятадын төрийн үйлчилгээ, албан харилцааг үр ашигтай, иргэдэд ойр, хүнд сурталгүй болгоход чиглэж байгаа бөгөөд бодлогын түвшинд товч, оновчтой, хэрэгжихүйц баримт бичиг боловсруулах шаардлагыг тавьж буйгаараа онцлогтой гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 12 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 24 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 4 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 13 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 22 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 27 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 46 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 6 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 11 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 16 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 22 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 42 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 29 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 13 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top