x

Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа

Нэгдсэн Улсаас Хирошима хотод атомын бөмбөг хаясны 80 жилийн ой энэ долоо хоногийн лхагва гаригт тохиож, Японд дуугүй залбирал үйлдлээ.

Энэхүү эмгэнэлт түүхийг дурсах ёслолд Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба, дэлхийн олон орны төлөөлөгчид болон Хирошимагийн хотын дарга Казүми Мацүи оролцсон юм.

Хотын дарга Мацүи дэлхий дахинд “цэрэг зэвсгийн хурц өсөлт” ажиглагдаж байгааг анхааруулан, “цөмийн зэвсэг үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй” гэх үзэл газар авч буйг онцолж, түүхэн эмгэнэлт сургамжийг үл хайхарч байгаа нь ноцтой хандлага гэж мэдэгдэв.

Дэлхийн Хоёрдугаар дайн Япон улс Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясны дараа бууж өгснөөр өндөрлөсөн. Тэр үеийн бөмбөгдөлт 200,000 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд үүний ихэнх нь дэлбэрэлтийн шууд нөлөө, цацраг идэвхт өвчлөл, түлэгдэлтээр амиа алдсан байна.

Эмгэнэл үргэлжилсээр

Цөмийн бөмбөгдөлтийн гашуун дурсамж өнөөдөр ч Японыг дагаж байна. Амьд үлдсэн хүмүүсийн нэг Шинго Найто багадаа гэр бүлийнхээ хоёр гишүүнийг алдсан бөгөөд “аав маань сохорч, арьс нь биеэс нь салж унжсан, надаас гараа татаж ч чадаагүй” гэж BBC-д ярьжээ. Тэрбээр одоо хүүхдүүдэд дурсамжаа хуваалцаж, тэд түүний түүхийг урлагаар дамжуулан хадгалж байгаа аж.

2024 онд цөмийн зэвсгийг дэлхий дахинаа устгахыг уриалж ирсэн Nihon Hidankyo байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нь энэхүү тэмцлийн ач холбогдлыг дахин тодотгож өгчээ.

Цөмийн зэвсгийн эсрэг дуудлага

Ёслолын үеэр хотын дарга Мацүи НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-г “үйл ажиллагааны доголдолд орсон” хэмээн тодорхойлж, Японы Засгийн газрыг Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг батлахыг уриалав. Энэхүү гэрээ 2021 онд хүчин төгөлдөр болсон ч АНУ, ОХУ зэрэг цөмийн зэвсэгтэй улсууд эсэргүүцсэн хэвээр байгаа бол Япон улс аюулгүй байдлаа АНУ-ын цөмийн дотоод хамгаалалттай холбон тайлбарлаж, уг гэрээг батлаагүй байна.

Хирошимагийн энхийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн рүү хүрэх гудамжинд цөөнгүй иргэд цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглохыг уриалсан тайван жагсаал хийжээ.

Цацрагийн улмаас олон төрлийн хавдраар өвчилсөн Сатоши Танака хэмээх амьд үлдсэн иргэн өнөө цагийн Газа болон Украинд өрнөж буй цус урсгасан мөргөлдөөнүүдийг хараад өөрийн зовлонг дахин мэдэрч байгаагаа хэлсэн байна.

“Сүйдсэн хотууд, дүрвэж буй хүүхдүүд, эмэгтэйчүүдийг харахад яг л би тэнд байж байгаа юм шиг санагддаг. Бид хүн төрөлхтнийг хэдэнтээ устгах чадалтай зэвсгийн хажууд л амьдарч байна” хэмээн тэр өгүүлжээ.

“Хамгийн яаралтай хийх зүйл бол цөмийн зэвсэгтэй улс орны удирдагчдыг шахах. Дэлхийн хүмүүс илүү бухимдаж, илүү чанга дуугарч, нэгдмэл хүчээр тэмцэх ёстой” гэж тэр нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC, CNA.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top