x

Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана

Швед, Норвег, Дани улсууд Украиныг АНУ-ын зэвсгээр хангах НАТО-гийн тэргүүлсэн санаачилгад нэгдэж, нийт 500 сая орчим ам.долларын санхүүжилт үзүүлэхээр болсноо мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү дэмжлэг нь Украиныг “Патриот” пуужин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах систем, танк эсэргүүцэх сум зэрэг стратегийн зэвсгээр хангахад чиглэж байгаа юм.

Зэвсгийн нийлүүлэлтийг АНУ хариуцах бөгөөд Европын холбоотнууд үүний зардлыг хуваан төлөх зохицуулалтыг боловсруулж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч тус механизмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар хийгдээгүй хэвээр байна.

Норвегийн Батлан хамгаалахын сайд Торе О.Сандвик хэлэхдээ, энэ санаачилга нь зөвхөн Украиныг богино хугацаанд хамгаалахад бус, НАТО-гийн батлан хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, урт хугацаанд Европ даяар аюулгүй байдлын шинэ суурь тавих алхам хэмээн тодорхойлов. Тэрбээр “Украинд шаардлагатай техник хэрэгслийг хурдан шуурхай хүргэх нь бидний зорилго” гэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү дэмжлэгийг НАТО-Америк-Европын эв нэгдлийн хүчтэй илэрхийлэл гэж үнэлсэн бөгөөд “уламжлалт аюул заналын эсрэг бодит хамгаалалт, ирээдүйн энх тайвныг бэхжүүлэх алхам” хэмээн X платформ дээрээ бичжээ.

Хандивласан дүнг харвал:

  • Швед улс 275 сая ам.доллар

  • Норвег улс 1.5 тэрбум норвеги крон буюу 146 сая ам.доллар

  • Дани улс 90 сая ам.долларыг тус тус гаргахаар мэдэгдсэн байна.

Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен хурдны чухлыг онцолж, шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Шведийн Ерөнхий сайдын орлогч Эбба Буш “АНУ-ын батлан хамгаалахын стратегийн бүтээгдэхүүнийг Европоос бүрэн орлож чадахгүй байгаа өнөө үед ийм хэлбэрийн нийлүүлэлт Украины хувьд амин чухал” гэж онцоллоо.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Скандинавын гурван улсын шуурхай, бодит туслалцаанд гүн талархал илэрхийлж, энэ нь эвслийн бат бөх байдлын нэг илрэл хэмээн дүгнэв.

Эх сурвалж: Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top