x

Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уур бухимдлыг дэгдээж, эсэргүүцлийн жагсаалд хүргэлээ

Өмнөд Хятадад болсон сургуулийн дээрэлхэлтийн хэрэгтэй холбоотой бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн бухимдлыг төрүүлэн Сычуань мужийн Жяньюү хотод хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. 14 настай охиныг бусад гурван охин зодож, албадан өвдөглүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа энэ хэрэг нийтэд ил болов.

Цагдаагийн газраас мэдээлснээр, хэрэг үйлдсэн гурван охин нь бүгд насанд хүрээгүй (13, 14, 15 настай) бөгөөд хоёр нь “сургамжийн тусгай сургуульд” шилжсэн байна. Гэвч олон нийтийн зүгээс энэ шийтгэл хэт зөөлөн гэж үзсэн. Хохирогч охин удаан хугацаанд дээрэлхүүлж байсан гэх мэдээлэл, мөн түүний сонсголгүй эх нь эрх баригчдаас охиндоо илүү их шударга ёс шаардаж байсан нь асуудлыг улам хурцатгав.

Бичлэгийн дуунаас үзэхэд, охин модон саваагаар зодуулж байхдаа “би цагдаад хандана” гэж хэлэхэд, нэг нь “айхгүй байна” гэж хариулж, нөгөө нь “цагдаагийн газар арваас дээш удаа очоод 20 минут ч болоогүй суллагддаг” гэж ярьжээ. Эдгээр үгс нь дээрэлхэлтийн эсрэг хуулийн сул дорой байдлыг хөндсөн асуудал болж олон нийтийн бухимдлыг өдөөсөн байна.

Наймдугаар сарын 4-нд Жяньюү хотын захиргааны байрын гадаа мянга гаруй хүн цугларч шөнийн дунд болтол жагссан талаар орон нутгийн худалдаачид мэдээлжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд бороохой, цахилгаан бороохой ашиглаж, хүч хэрэглэсэн бичлэгүүд цахим орчинд гарсан бөгөөд хүмүүс усны сав шидэлж, заримыг нь гудамжнаас чирж буй нь бичлэг дээр харагддаг. Гэхдээ нэрээ хэлэхээс олон иргэн татгалзаж байгаа нь цагдаагийнхан оршин суугчдад энэ талаар ярихгүй байхыг сануулсантай холбоотой ажээ.

BBC орон нутгийн Цагдаагийн газарт хандахад “гадаадын хэвлэл мэдээлэлд хязгаарлалттай” гэсэн хариулт өгчээ.

Тохиолдлын дараа жагсаалыг дэгсдүүлсэн худал мэдээлэл цацсан хоёр хүнийг шийтгэсэн бөгөөд тэдгээрийн бичвэр “олон нийтийн эмх журмыг алдагдуулсан” хэмээн үзсэн байна. Тухайлбал, зодсон охидын ар гэрийнхнийг хуульч болон цагдаагийн дээд албан тушаалтнуудын охид гэж худал мэдээлэл түгээсэн нь ташаа байсан гэж цагдаа мэдэгдсэн. Үнэндээ тэдний эцэг эхээс хоёр нь ажилгүй, хоёрыг нь мужийн гадна ажилладаг, үлдсэн хоёр нь борлуулагч, хүргэлтийн ажилтан нар ажээ.

Шанхайд ажилладаг нэг хуульч энэ хэрэг нь Хятадын хуулийн нэг зөрчлийг илчилж буйг дурдсан. “Хөнгөн бие махбодын гэмтэл учруулсан тохиолдолд оноодог шийтгэл хэт зөөлөн байдаг бөгөөд хохирогчийн сэтгэл зүйн хохирол огт үнэлэгдэхгүй байгаа нь эрхийн хамгаалалд тэнцвэргүй байдал үүсгэдэг” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад сурагчдын дээрэлхэлтийн асуудал эмзэг сэдэв болж, үүнтэй холбоотой үхэл, хүчирхийллийн хэрэг дахин дахин олны анхаарал татсаар байгаа. Тухайлбал, 2023 онд Хэбэй мужид хоёр өсвөр үеийнхэн ангийнхаа хүүхдийг хөнөөн, хүлэмжинд булсан хэргээс болж хорих ял авсан. Мөн энэ оны нэгдүгээр сард Шэньси мужийн Пүчэн хотод өсвөр насны хүү сургуулийнхаа дотуур байрнаас унаж нас барсан хэрэг гарч, олон нийтийн эсэргүүцлийг төрүүлж байв.

Эх сурвалж: BBC.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top