Европын холбооны жимсний дарс ба алкоголын ундаанд тогтоож байгаа Америкийн татвар хэрэгжиж эхэлсний дараа энэ салбарын франц экспорт дөрөвний нэгээр бууна. Экспортлогч нарын хохирол нь жилдээ €1 тэрбум хүрэх магадлалтай байгааг Bloomberg тооцон гаргажээ.
Фото: Pexels
Францын дарс ба хатуу спиртын ундааны шинжээчдийн холбооны ерөнхийлөгч Габриэль Пекарын мэдэгдлээс агентлаг иш татаад шинэ татвараас болон энэ салбарын 600 мянган хүн ажилгүй үлдэнэ гэж мэдээлжээ.
Наймдугаар сарын 7-ноос Вашингтон европын дарс зэргийн алкоголд одоо байгаа 10%-ийн татвар дээр нэмэлт 5%-ийг тогтооно. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нэмэлт татвараас чөлөөлөгдсөн барааны жагсаалтад багтаагүй.
Сануулахад, наймдугаар сарын 1-нд ерөнхийлөгч Дональд Трамп ЕХ-ны болон 60 гаруй орны бараануудад гаалийн татвар тогтоосон зарлигт гарын үсгээ зурав. Эдгээр орнуудад 10-41% хүртэл хэмжээний татвар тогтоожээ.