x

Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ

Японы Засгийн газрын ажлын хэсэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг түүхэнд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Ингэснээр орон даяар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1000 иен буюу 6.80 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Даваа гаригт Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг үйлдвэрчний эвлэл, менежментийн төлөөлөлтэй уулзаж, муж бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг санал болгожээ. Тэд энэ санхүүгийн жилд нэг цагийн дундаж цалин хөлсийг 63 иенээр нэмэгдүүлж, 1118 иен буюу 7.60 долларт хүргэхээр тохиролцсон байна.

Ерөнхий сайд Ишиба Шигэрү мэдэгдэхдээ, иргэдийн цалинг нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, энэ нь өсөлтийн стратегийн гол тулгуур гэдгийг харуулах болно гэжээ. Мөн цалинг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар боломжтой бүх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний энэ удаагийн өсөлт нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс их байгаа бөгөөд анх удаагаа 60 иенийг давсан байна. Мөн цалингийн өсөлт санхүүгийн дөрөв дэх жилдээ дараалан шинэ дээд үзүүлэлтээр нэмэгдэж буй нь энэ болох юм.

Засгийн газар 2029 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд улсын цалингийн доод хэмжээг 1500 иен буюу 10 орчим ам.долларт хүргэхээр зорьж байна. Энэ нь одоогийн түвшнээс хамгийн багадаа 445 иенээр өснө гэсэн үг юм.

Менежмент болон үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл мужийн хөдөлмөрийн товчоодтой хэлэлцээ хийсний дараа ажлын хэсгийн тохиролцсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эцэслэн батлах ажээ.

NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top