x

ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ОПЕК+ бүлгийн орнууд газрын тосны олборлолтыг ирэх есдүгээр сараас эхлэн өдөрт 547 мянган торхоор нэмэгдүүлэхээр ням гаригт тохиролцжээ. Энэхүү шийдвэрнь энэ онд нефтийн үнийг улам бууруулж магадгүй юм.

Тус бүлэг газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрээ бүрмөсөн өөрчилснийг дээрх алхам харуулж байгаа бөгөөд олборлолтоо нэмэгдүүлсэн ээлжит шийдвэр болж байна. Энэтхэг улс Оросын нефтийг худалдан авч байгааг хязгаарлахын тулд АНУ-аас шахалт үзүүлж буй энэ үед ОПЕК+ бүлгийн гишүүн найман орон цахим уулзалт хийсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ талууд “зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж буйг харгалзан олборлолтыг сайн дурын үндсэн дээр зохицуулахыг түр зогсоох эсвэл цуцлах боломжтой” гэдгийг тэмдэглэсэн байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа, газрын тосны нөөц бага байгаа зэрэг нь олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргах гол шалтгаан болсныг мөн мэдэгдэлд дурджээ.

Тус бүлэг нефтийн үнийг өсгөхийн тулд сүүлийн хэдэн жилийн турш газрын тосны олборлолтыг бууруулж байсан боловч энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсны дараа шийдвэрээ өөрчилсөн юм.

ОПЕК+ бүлгийн бүрэлдэхүүнд ОПЕК-ийн бүх гишүүн орон, мөн Орос, Казахстан зэрэг ОПЕК-ийн гишүүн бус арван орон багтдаг. Тус хоёр байгууллагын үндсэн зорилго нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг зохицуулах, үнийг тогтворжуулах явдал юм.

ОПЕК+ ирэх есдүгээр сарын 7-нд дахин хуралдахаар товложээ.

Эх сурвалж: Euronews 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top